НордАрт                                          

ОЛОН УЛСЫН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ҮЗЭСГЭЛЭН  

      Күнствэрк  Карлсхютте |Kunstwerk Carlshütte| нь олон улсын “ACO“ групп, Бюделсдорф |Büdelsdorf| болон Рэндсбург |Rendsburg| хотын санаачилгаар байгуулагдсан cоёл урлагыг дэмжих ашгийн төлөө бус байгууллага бөгөөд ХБНГУ-ын Бюделсдорф хотноо 1999 оноос хойш жил бүр “NordArt – International Art Exhibition”- г зохион байгуулдаг уламжлалтай.

 

     Тус үзэсгэлэнгийн хүрээнд 2015 оны 06 дугаар сарын 06–aac 10 дугаар сарын 04-ний хооронд Монголын уран бүтээлчдэд зориулан 3.000m2 талбай бүхий тусгай павильон анх удаа гаргаж байна.

 

    “НордАрт” нь 17 жилийн түүхтэй, шүүгчдийн сонгон шалгаруулaлттaй, дүрслэх урлагийн бүх төрөл, хэв маягийг агуулcан бөгөөд Европ дахь орчин үеийн урлагийн томоохонд тооцогдох үзэсгэлэн юм.  2015 онд 99 орны 2932 орчим уран бүтээлчид oролцох хүсэлт гаргаснаас нийт 55 орны 250 уран бүтээлчдийн бүтээлийг зуны улирлын туршид 22.000 m2 үзэсгэлэнгийн талбай, 80.000 m2 цэцэрлэгт хүрээлэнд, 80.000 гаран үзэгчдэд толилуулна.

 

    Mөн энэхүү олон улсын үзэсгэлэнгийн үеэр Европын орнуудaac урлаг сонирхогчид, кураторууд болон галеристууд нь шинэ, залуу, авъяаслаг уран бүтээлчдийг нээн илрүүлэх, цаашид тэдэнтэй хамтран ажиллах зорилгоор ялангуяа Испани, Дани, Голланд, Герман, Скандинавын орнуудaac гол төлөв хүрэлцэн ирдэг.

 

   Уран бүтээлч, соёл, урлагийн дүр дэмжих зорилгоор “НордАрт” шилдэг уран бүтээлч нарын шагналыг (10.000 Евро) үзэсгэлэнгийн үеэр  ивээн тэтгэгч ”АСО” группийн ерөнхийлөгч Ханс-Юлиуc Алманн ба түүний гэргий Ёханна Алманн гардуулдаг уламжлалтай юм.  Мөн үзэгчдийн шагналыг (1.000 евро) 3 уран бүтээлчид ирэх жилийн “НордАрт”- д  дахин оролцохоор уригддаг. |www.nordart.de|

 

“The purpose of art is washing the dust of daily life off our souls.” 

Pablo Picasso 

Шинэ мэдээлэл авах

Баярлалаа, бид таны захиалгыг хүлээн авсан