top of page
NordArt 2019 -  Internationale Kunstausstellung
SPECIAL PROJECT MONGOLIA
01/06-13/10/2019|BÜDELSDORF
Virtuelle Rundgänge 360° Panorama
 NordArt 2018 & NordArt 2017
NordArt 2016NordArt 2015
 

MONGOLISCHE IMPRESSIONEN 1:

NordArt 2016 - Das Forum für die Welt der Kunst

- Pre-Opening & Public Opening Ceremony of NordArt -

22/06/2016 NordArt-MongolianArt

 
III KUNSTWERK CARLSHÜTTE
 
Internationale Kunstausstellung
NordArt | НордАрт

NordArt ist eine der größten jährlichen Ausstellungen zeitgenössischer Kunst in Europa. Ihre Bühne sind die gewaltigen Hallenschiffe der historischen Eisengießerei.

 

NordArt 2018 für die jurierte Ausstellung mit offener Ausschreibung haben sich 3.000 Künstler aus 105 Ländern beworben. Ausgewählten Kunstwerke von 200 Künstlern aus 55 Ländern werden auf 22.000m² Ausstellungsfläche und in dem 80.000 m² großen Skulpturenpark für mehr als 100.000 Zuschauer ausgestellt.

 

Anschrift: Am Ahlmannkai, 24782 Büdelsdorf, Germany
NordArt Ausstellung: Vorwerksallee, 24782 Büdelsdorf, Germany

NordArt - weitere Informationen www.nordart.de

 

News

Zeitgenössische Mongolische Kunst zum dritten Mal auf der NordArt 2019 - Special Project MONGOLIA

02/11/2018 NordArt-MongolianArt

OPEN CALL FOR MONGOLIAN ARTISTS

НордАрт 2019 – ОЛОН УЛСЫН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ҮЗЭСГЭЛЭНД МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОХ УРАН БҮТЭЭЛЧДИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

2018 оны 12-р сарын 15-ний өдөр (23:59 цаг)

 

         ХБНГУ-ын Шлесвиг-Холштaйн мужийн Бюделсдорф хотноо жил бүр зохион байгуулагддаг "НордАрт–Олон Улсын Дүрслэх Урлагийн Үзэсгэлэн"-д 2019 оны 6 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 13-ны хооронд Монгол Улсын 3 дахь удаагийн павильон SPECIAL PROJECT MONGOLIA хүрээнд зохион байгуулагдана. 

 

      Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа үүссэний 40 жилийн ойн үеэр гараагаа эхэлсэн энэхүү түншлэл нь 2 улсын дипломат харилцааны 45 жилийн ой тохиох 2019 онд Монгол Улстай хамтын ажиллагааныхаа 5 жилийн ойгоо тэмдэглэхээр бэлтгэж байна. Монгол Улс нь 2015 оноос эхлэн хамтын ажиллагааны хүрээнд тасралтгүй оролцож, “Монгол Уран бүтээл”, үе үеийн “Монгол Уран Бүтээлчдийн” чадварлаг төлөөллүүд болон Монголын дүрслэх урлагийн салбарын онцлог хөгжлийг амжилттайгаар мэргэжлийн өндөр түвшинд таниулан тогтвортой сурталчилж ирсэн уламжлалтай. 2015 онд Монгол Улс нь “ОНЦЛОХ ОРОН”-оор “Модерн шилжилт–Шинэ дүр төрх” сэдэвт Монгол Улсын павильондоо нийт 33 уран бүтээлчийн 120 гаруй уран бүтээл, 2016 онд “Уламжлал ба Орчин үе” сэдэвт Монгол Улсын 2 дахь павильонд 17 уран бүтээлчийн 50 гаруй уран бүтээл, НордАрт 2017-д 1 уран бүтээлч, НордАрт2018-д 3 уран бүтээлч тус тус Монгол Улсаа төлөөлөн оролцож жил бүр хүрэлцэн ирсэн 100 мянга хүртэлх Европын урлаг сонирхогч-үзэгчид, мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээр татсан юм. Монгол Улсын уран бүтээлч, барималч А.Очирболд нь “Дэлхийд хүн жин нэмээгүй” 5 метр өндөр бүтээлээрээ 2015 онд үзэгчдийн шагналыг хүртэж уран бүтээлчийн олон улсын гараагаа амжилттай эхэлсэн юм.

       Күнствэрк  Карлсхютте |Kunstwerk Carlshütte| нь олон улсын “ACO“ групп, Бюделсдорф |Büdelsdorf| болон Рэндсбург |Rendsburg| хотын санаачилгаар байгуулагдсан cоёл урлагийг дэмжих ашгийн төлөө бус байгууллага бөгөөд энэхүү байгууллага нь ХБНГУ-ын Бюделсдорф хотноо 1999 оноос хойш жил бүр “NordArt – International Art Exhibition”- г зохион байгуулдаг уламжлалтай. “НордАрт” нь шүүгчдийн сонгон шалгаруулaлттaй, дүрслэх урлагийн бүх төрөл, хэв маягийг агуулcан бөгөөд Европ дахь орчин үе, нэн орчин үеийн урлагийн жил бүр зохион байгуулагддаг хамгийн томд тооцогдох үзэсгэлэн юм. "НордАрт2018–Олон Улсын Дүрслэх Урлагийн Үзэсгэлэн"–д 105 орны 3000 гаруй уран бүтээлчид oролцох хүсэлт гаргаснаас нийт 200 гаруй олон улсын уран бүтээлчдийн бүтээлүүдийг 22’000 m2 үзэсгэлэнгийн талбай бүхий 80’000 m2 цэцэрлэгт хүрээлэнд 100 мянган үзэгчдэд толилуулсан. ...

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс дарж авна уу. /өргөдлийн маягт/

NordArt_2016_MongolianPavilion_2.jpg
art+cultureMON_Logo_web.jpg
bottom of page